Түгээмэл асуулт, хариулт
ЗАХИАЛГА ХИЙХ, ХҮРГЭЛТ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ БОЛОН САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ДАРААХ ХЭСГЭЭС ЦАГ АЛДАХГҮЙ ХАРИУЛТАА АВААРАЙ.
Захиалга хэрхэн хийх вэ?
Та сонгосон бараа бүтээгдэхүүнээ сагсанд нэмээд, “Төлбөр төлөх” товч дээр дарах эсвэл “Шууд захиалах” товчийг дарж захиалгаа үргэлжлүүлнэ.
Гарч ирсэн хуудас дээр хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөн, төлбөрийн хэлбэрээ сонгож төлбөрөө хийснээр таны захиалга баталгаажна.
Захиалга яаж баталгаажих вэ?
Сонгосон бүтээгдэхүүний төлбөрийг 100% төлснөөр захиалга баталгаажна.
Төлбөрийг онлайнаар болон банкны шилжүүлгээр хийх боломжтой.
Төлбөр манай дансанд бүрэн орж ирсний дараа, бид таны nutrendmongolia.mn-д бүртгэлтэй утасны дугаарт холбогдож, захиалгыг бүрэн баталгаажуулна.
Хүргэлт байдаг уу?
Манайх “Business Papa Logistic” ХК -аар дамжуулан хүргэлт хийдэг.
Улаанбаатар хотын бүсэд: 2–12 цаг
Орон нутгийн хүргэлт: зайнаас хамааран харилцан адилгүй хугацаатай
Хүргэлтийн мэдээллийг таны захиалга баталгаажсаны дараа утсаар болон имэйлээр илгээдэг.
Хамтран ажиллах боломжтой юу?
Тийм ээ. Бид харилцагч, хувь хүн, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй.
Хэрэв та хамтрах хүсэлтэй бол вэбсайтын “Хамтран ажиллах” хэсгээр орж хүсэлтээ илгээнэ үү. Бид таны мэдээллийг хүлээн аван, богино хугацаанд эргэн холбогдох болно.
Баярлалаа.
